Sanaa Lkhagva
1 min readDec 11, 2019

--

Алтейрнетив кандидейт болж байсан. Энэ нь яг тэнцсэн гэсэн үг биш. Ер нь бол запасны нэр дэвшигч гээд л ойлгочих. Хэрэв принсипал буюу тэнцсэн хүнд эрүүл мэндийн эсвэл визаны асуудал үүсвэл надад явах боломж нээгдэх байсан л даа. Тийм тохиолдол их бага. Гэхдээ үнэгүй TOEFL-ийн шалгалт өгч байсан, бас иймэрхүү тэтгэлэгт ямартаа ч эхний шатандаа тэнцэхэд юунд анхаарах хэрэгтэй байдаг гэх мэт туршлага хуримтлуулсаан. Хоёр эсээгээ сайн бичсэн байхад эхний шатандаа амжилттай тэнцэнэ. Ярилцлага бас их чухал шүү. Эхний шатандаа амжилттай тэнцвэл тэтгэлэгийн ярилцлагад ямар асуулт асуудаг тухай нийтлэл бичиж өгье. Багшийн тодорхойлолтоо барууны хэв маягтай, зүгээр нэг чиний гаргасан амжилтыг тоочсон, энэ оюутан нь нямбай, идэвхтэй гэх мэт ганцхан үгээр илэрхийлсэн намтар шиг биш харин чиний тухай эсээ маягийн байвал зүгээр шүү. Яагаад чиний багш чамайг нямбай, хариуцлагтай гэж дүгнэж байгаагаа болсон кейсээр батлах хэрэгтэй. Интернетээр personal statement, recommendation letter-ийн загвар хайвал зөндөө олдноо. Би Айви Лигд тэнцсэн шилдэг 50 эсээ (50 successful ivy league application essays) гэсэн ном уншиж байсан. Өөрөө интернетийн бүхий л браузераар судалгаа сайн хийвэл олдохгүй зүйл гэж одоо цагт байхгүй шүү дээ. Юүтүбээс хэрхэн амжилттай тэнцэх аппликейшн эсээ бичих үү гэж хайвал зөндөө бичлэг байгаа. Миний фейсээр холбогдож болно шүү. Медиумийн нэрээр хайвал гарч ирнэ.

--

--

Sanaa Lkhagva
Sanaa Lkhagva

Written by Sanaa Lkhagva

All we need is love, peace and good health🦋

No responses yet